"Татвар төлөгчийн дугаар" нүдэнд ААН, байгууллага, хувь хүний регистрийн дугаар,
"Хэрэглэгчийн нэр" нүдэнд татвар төлөгчийн дугаар,
"Хэрэглэгчийн нууц үг" нүдэнд системд нэвтрэх нууц үгийг оруулна уу.

Орон нутагт сургалт, семинар хийж байна

Огноо: 07-JUN-13

Татварын Ерөнхий газраас АНУ-ын хөгжлийн агентлаг “USAID”-тай хамтран 2013 оны 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 17-ны хооронд Аймаг, Нийслэл, дүүргийн нийт 158 Татварын улсын байцаагч, ахлах байцаагчдад “Үйлчлүүлэгчдэд үйлчлэх харилцааны арга техник” сэдвээр олон улсын зөвлөх багш нар хичээл зааж мэдлэг боловсролыг дээшлүүлж, арга техник сайжруулах зорилготойгоор сургагч багш бэлтгэсэн. 

Татвар төлөгчдөд үйлчлэх газар, Татвар хураалт арга зүйн удирдлагын газар, Сургалтын төвийн мэргэжилтнүүд, сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй баг аймаг, орон нутгийн татвар төлөгчид, татварын албаны татварын улсын байцаагч нарт зориулсан сургалтыг 5 дугаар сарын 22-ноос эхэлж зохион байгуулж байна.
Орон нутагт явагдаж байгаа сургалтын гол зорилго нь:
- Татварын албаны ажилтнуудыг татвар төлөгчидтэй харилцах арга техникд сургах
- Татвар төлөгчдөд татварын цахим тайлангийн систем, тоон гарын үсгийн хэрэглээ, татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг тайлбарлан таниулах
- Татварын хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх

2013 оны 06 дугаар сарын 02-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Сүмбэр, Дархан уул, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс зэрэг 7 аймгийн 208 татварын улсын байцаагч нарыг “Үйлчлүүлэгчдэд үйлчлэх харилцааны арга техник” сургалтанд хамрууллаа.

Сургалтын хүрээнд орон нутгийн 465 татвар төлөгч аж ахуйн нэгжийн удирдлага, нягтлан бодогч нарт ААНОАТ, ХХОАТ, НӨАТ, ОАТатвар, Байгалийн нөөцийн төлбөр зэрэг хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, Тоон гарын үсэг хэрхэн ашиглах, цахим тайлангийн системийн талаар сургалт зохион байгуулав.

Татвар төлөгчдөд зориулсан сургалтын үр дүнд татвар төлөгчид бизнесийг хөнгөвчлөхтэй холбоотой ТЕГ-ын хэрэгжүүлж буй цахим татварын систем, татварын хууль, нэмэлт өөрчлөлт болон татварын хууль хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудад нэг мөр ойлголттой болж байгаа юм.
Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газраас сургалтын явцад татвар төлөгч нараас ирүүлсэн татварын хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа асуудлуудыг нэгтгэн гаргаж эргэн, мэдээлж тайлагнахаар ажиллаж байна.