"Татвар төлөгчийн дугаар" нүдэнд ААН, байгууллага, хувь хүний регистрийн дугаар,
"Хэрэглэгчийн нэр" нүдэнд татвар төлөгчийн дугаар,
"Хэрэглэгчийн нууц үг" нүдэнд системд нэвтрэх нууц үгийг оруулна уу.

Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн маягт нөхөх заавар

Огноо: 09-MAY-13

Улсын тэмдэгтийн хураамжийн тайлангийн

маягт нөхөх заавар

 

1 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /цаашид хууль гэх/-д зааснаар төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна.

2. Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна. Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжийн тайланг гаргах үүрэгтэй бөгөөд тайланг хагас, бүтэн жилээр гаргана. Хагас жилийн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус харьяалах татварын албанд гаргаж өгнө. Тайлан гаргахдаа ТЕГ-ын даргын 2010 оны 8 сарын 2-ны єдрийн 379 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан гаргах, татварын албанд тайлан хїлээн авах журам ”-ыг баримтална.

3. Татварын алба нь тэмдэгтийн хураамжийн тайланг нэгтгэн, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тайланг хянаж, 3 дугаар сарын 5-ны дотор тэмдэгтийн хураамжийн улсын нэгдсэн  тайланг гаргана.

4. Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үзүүлсэн үйлчилгээний төрөл тус бүрээр тэмдэгтийн хураамжийн тайланг татварын албаны баталсан маягтын дагуу гаргах бөгөөд тайлан тушаалтын байдалд татварын алба хяналт тавина.

5. Тэмдэгтийн хураамжийн тайлан гаргах үүрэг хүлээгч нь маягтын толгойн хэсгийн үзүүлэлтүүдийг бүрэн бөглөж, ногдуулсан  хураамжийн тооцооллыг өссөн дүнгээр, мянган төгрөгөөр тайлагнана. Хураамжийн тооцооллын хүснэгт нь мөрийн дугаарын дагуу хуулийн зүйл заалт, ажил үйлчилгээний төрөл тус бүрээр байх бөгөөд нэгжийн үнэлгээг үйлчлүүлэгчийн тоогоор үржүүлж, тухайн ажил үйлчилгээ тус бүрд ногдуулсан хураамжийн дүнг тодорхойлно. Нэгжийн үнэлгээ нь төгрөгөөр илэрхийлэгдсэн байна.   

6. Өмнөх тайлангаар ногдуулсан хураамжийн илүү, дутуу үлдэгдлийг маягтын “Хураамжийн  тооцоолол” хэсгийн 1, 2 дугаар мөрөнд тусгана.

7. Ажил үйлчилгээ тус бүрд ногдуулан хураасан хураамжийн дүнг маягтын “Хураамжийн  тооцоолол” хэсгийн 3 дугаар мөр буюу “Тайлант хугацаанд ногдуулсан хураамжийн дүн” мөрөнд тусгана.

8. Тайлант хугацаанд төсөвт төлсөн дүнг нэгтгэн “Тайлант хугацаанд төсөвт төлсөн дүн” мөрөнд тусгана. Тэмдэгтийн хураамжийн орлогыг тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэрээр төсөвт төлүүлэх бөгөөд хураамжийн орлогын дансны бүртгэл, тухайн үйлчилгээ үзүүлэгчийн хураамж ногдуулалт, төлөлтийн байдалд татварын алба хяналт тавьж ажиллана. Татварын албаны мэдээллийн баазад бүртгэгдсэн хураамжийн орлогын дүн тайлагнагчийн төлсөн дүнгээс зөрүүтэй байвал зөрүүг тодруулж, залруулга тооцоо хийнэ.

9. Тухайн тайлангийн хугацаанд хураамж төлөгчид буцаан олгосон дүн, хүчингүй болгосон дүнгүүдийг холбогдох баримтуудыг үндэслэн тодорхойлж маягтын харгалзах мөрүүдэд тусгана.

10. Тайлангийн маягтын “Хураамжийн  тооцоолол” хэсгийн 7, 8 дугаар мөрийн дүн буюу эцсийн илүү, дутуугийн дүнг тайланг хүлээн авсан татварын улсын байцаагч тодорхойлж, баталгаажуулна.

11. Үйлчилгээ үзүүлэгч нь тэмдэгтийн хураамжийн тайланг татварын албанд гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөхгүй байх зэргээр татварын хууль тогтоомж зөрчсөн бол Татварын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

12. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхїї тайлангийн маягтаар 2011 оны эхний хагас жилээс эхлэн тайлагнана.